Монгол Улсын баруун хязгаарт орших Увс аймгийн Давст сумыг өндөр хурдны шилэн кабелиар интернэтийн сүлжээнд холбох ажлыг Женералтеч ХХК-ны хамт олон амжилттай хийж гүйцэтлэлээ.
Уг ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад иргэдийн санал, санаачлагыг үндэслэн тусгаж, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, Засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, соёлын төв болон цэцэрлэг зэрэг сумын албан байгууллагуудыг сүлжээнд холбож, WIFI төхөөрөмж суурьлуулж өгөв. Ингэснээр компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмж ашиглан сумын иргэд, албан хаагчид интернэт хэрэглэх боломжийг бүрдүүллээ. Мөн төрийн байгууллагуудын ажлын хэрэгцээнд хурууны хээ таних технологид суурилсан цаг бүртгэлийн цахим машин суурилуулж өглөө.