Micronet брэндийн шинэ камер ирлээ

You are currently viewing Micronet брэндийн шинэ камер ирлээ

Дуу, дүрсийг өндөр чанартай хураагч Тайван улсын Micronet брэндийн SP5220P загварын IP камер шинээр ирлээ.

Энэхүү камерыг 10-100м хүртэл талбай бүхий дотор обьектод ашиглахад тохиромжтой. Заавал DVR, NVR зэрэг нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр дурын компьютерт холбодог давуу талтай. Micronet брэнд өөрийн болон бусад камерын програм хангамж ашиглаж болно. Ашиглахад хялбар, програм хангамжийн хүндрэл үүсэхгүй. Өөр дээрээ нэмэлтээр кард суулгаж бичлэг, дуу, зургийг хадгалж болно. Заавал PoЕ свичээр холбож тэжээлийн блок ашиглахгүйгээр өөрийгөө тэжээх боломжтой. Сүлжээнд байршуулсан камерыг бусад газраас интернэт сүлжээнд холбогдсон компьютер, таблет, гар утас ашиглан хянах, удирдах боломжтой (нэмэлт зардал шаардагдана) зэрэг олон давуу талтай.

Манай компани Micronet брэндийн камерыг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг ба IP хяналтын камерыг сүлжээнд холбон Монголд анх удаа “stream server” хийж gudamjtusul.mn хаягаар хүн бүр хянах боломжийг бий болгосон.

SP5220P IP cube camer үзүүлэлт:

  • 2MP/720p HD
  • Өдөр/Шөнө
  • Хөдөлгөөн мэдрэгч
  • Утаа сарнисан орчинд дүрс авагч Cloud system
  • Enthernet /PoE/ switch оролттой сүлжээний горимд ажиллах
  • Аудио дуу хураагуур
  • Micro SD, SDHC card порттой.